Тэднийг малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан гэж эх сурвалж мэдээлжээ. Хүний амь хөнөөгөөд зугтсан Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Б нь одоогоор галт зэвсэгтэй явж байгаа гэнэ

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймагт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар мэдээллээ. Хөвсгөл аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрээс буудуулж нас барсан хоёр хүний цогцос олджээ.
Сумын иргэдийн хэлснээр 23 настай эрэгтэй Б нь гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу руу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй