• Н.Энхбаяр:Сонгинохайрхан дүүргийн амьдрал зэрлэг ургасан, хог шороо овоорсон, өвөл болохоор яана даа гэж харагдаж байна

    2020-09-09

    Ирэх сарын 15-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН, МАНХ, ШИНЭН нийслэлийн ИТХ-ын сонгуульд хамтран оролцож байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн АН-ын удирдлагууд, МАНХ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

    Сонгинохайрхан дүүргийн ИТХ нь 43 суудалтай. Үүнээс АН 33, МАХН 9, ШИНЭН нэг гишүүнээ нэр дэвшүүлж байгаа аж.

    Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч н.Төгөлдөр:

    Орон нутгийн сонгуульд яагаад хамтарч оролцох болсныг сайн ойлгох хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн хувьд сүүлийн 30 жил МАН-аас өөр ямар нэгэн нам эвсэл олонх болж үзээгүй. Зөвхөн МАН 30 жил төр  барьсан.  Үр дүн нь нийслэлийн 9 дүүрэгтэй харьцуулахад ажилгүйдэл, ядуурал гээд бүх асуудлаар хамгийн сүүлд нь орж байна. Өнөөдөр бидний мэдээлэл хийж   байгаа газар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу Ханийн материал. Энд 2012-2016 онд Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга байхдаа энэ газарт нийслэлийн төр захиргааны байгууллагыг байгуулахаар  зураг төсөл гээд бүх холбогдолтой зүйлсийг эхлүүлсэн байсан ч 2016 онд МАН олонх болсны дараа энэ бүх үйл ажиллагааг зогсоосон. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн ард иргэдийн эсрэг зүйлийг МАН  хийж Яармаг руу нүүлгэсэн.  Олигорхуудад зориулсан шийдвэрийг гаргасан.

    Энд ямар ч хөгжил алга байна.

    МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ:

    -Орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлэх сүүлийн өдөр. Энэ удаагийн сонгуульд  намууд хамтарч биенээ дэмжиж, улс төрийн шинэ соёл тогтоон ажиллахаар болсноо зарлаж байна.  Сүүлийн 30 жил энэ дүүрэгт МАН ноёрхсон. Гэтэл  л өдрөөс өдөрт шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, хүн амын 10 хувь буюу 330 гаруй мянган иргэн амьдарч байгаа энэ дүүрэгт МАН засаглахдаа нөгөө   л ажилгүйдэл, цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй асуудал байсаар байна. Нүдэн дээр улам  дордсоор байна. Ард түмэн итгэл хүлээлгэсэн. Гэтэл яагаад амьдрал сайжирсангүй вэ. Энэ асуултйнхаа хариултыг ард түмэн олох хэрэгтэй. Тиймээс эвсэж сонгуульд оролцож байгаа намууд 43 шижигнэсэн залуучуудыг нэр дэвшүүлж байна. Энэ залуус намын болон хувийн эрх ашгаа хойш тавьж Сонгинохайрханчуудын төлөө чин шударгаар зүтгэнэ гэдэгт итгэлтэй   байна.

    МАХН-ын дарга Н.Энхбаяр:

    -Сонгинохайрхан дүүргийг хөгжүүлэх ажил, шийдвэрийг МАН-ыхан цуцалсан. Ард түмнээсээ зугтаж, Богд ууландаа тансаглаж суухаар нүүсэн. Монголын амьдрал, Улаанбаатар хотын амьдрал, Сонгинохайрхан дүүргийн амьдрал зэрлэг ургасан, хог шороо овоорсон, өвөл болохоор яана даа гэж бодогдохоор байна. МАН-ын 30 жилийн засаглалыг засья. МАН-ын дарангуйллын эсрэг Монголчууд эвсэх хэрэгтэй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • songino hairhan dvvrgiig hugjvvlmeer b a yamarch hugjil dewshil bhgvi 25 jil ungurluu bi end 25 jil amidarch b a manaih gvnjiin nvden nuurand bdag end 4 jil songuuli bolgonoor zam tawij ugnu geed hudlaa yrisaar bahi baidgaaraa baisaar 25 jil bolloo hiisen bvteesen zvil howor buguud end amidardag hvmvvst amidarld hvrteemj bhgvi hetsvv b a

    Холбоотой мэдээ