Есдүгээр сард 13 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалж нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Асуудал тодорхой болсны дараа олон нийтэд мэдээлнэ. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 11400 орчим байгаа. Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлэхэд, яаралтай эх орондоо ирэх хүсэлтүүд харилцан адилгүй байна. Тухайлбал, Европын бүсээс эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй иргэдийн тоо буурсан. Зүүн Өмнөд Азиас ирэх хүсэлтэй иргэдийн тоо ч буурсан байгаа. Өнөөдөр 11 мянга гаруй иргэн хүсэлтээ өгсөн боловч тэдний дийлэнх нь буюу 5000 гаруй нь Солонгост байна.
Тиймээс энэ сараас эхлээд Солонгос, АНУ-д байгаа иргэдийг түлхүү эх оронд нь авчрахаар нислэгээ төлөвлөж байгаа. Өчигдөр /2020.09.09/ Хонгконгоос ирсэн транзит нислэгээр бид АНУ-аас 170, Австралиас 50 иргэнийг эх оронд нь авчирсан. Дараа дараачийн нислэгүүдийг ч гэсэн Солонгос, АНУ гэсэн хоёр чиглэлд анхаарч нисгэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Солонгост байгаа иргэдийн дунд удаа дараа хүсэлтээ гаргасан, олон сар эх орондоо ирж чадахгүй хүмүүс бий. Тэдний асуудлыг бид тэргүүн ээлжинд шийднэ гэдгийг хэлье.
Нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна, өөр оронд оршин суудаг, сурдаг хүмүүсийн асуудал ч бий. Эдгээр хүмүүсийн асуудалд төрийн өндөрлөгүүд, ГХ-ны сайд өндөр ач холбогдол өгч, ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон манай улсын иргэдийн асуудал бий. Тэнд байгаа үр хүүхдээ эргэж очихоос авахуулаад шийдвэрлэх зүйл их байна. 109 иргэний өргөдлийг хүлээж аваад, Хятадын талтай ярилцаад, шийдэлд хүрч байгаа. Эхний ээлжинд зорчих хүсэлтэй иргэдийн асуудлыг шийдсэнийг дуулгая.
Мөн Япон руу явах ёстой 250 орчим иргэний асуудал байгаа. Бид Японы талтай ярилцаад, хэлэлцээр хийж, шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна. Маргааш /2020.09.10/ ОХУ-аас эх орондоо ирэхийг хүссэн 50 орчим иргэн. Түүнээс гадна, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилладаг Орос иргэнийг оруулахаар бэлтгэж байна. 110 орчим иргэн маргааш Монгол Улсын хилээр нэвтэрнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй