Сайн дурын оролцогчдын биед гаж нөлөө илэрсэн учраас AstraZeneca компани вакцины туршилтаа зогсоожээ

2020-09-09
Эм үйлдвэрлэгч AstraZeneca компани туршилтад оролцогчдын бие үл мэдэгдэх байдлаар муудсан учраас коронавирусын эсрэг вакцины туршилтаа түр зогсоосон талаар өчигдөр мэдээллээ.
Тус компанийн үйлдвэрлэж буй вакцин нь клиникийн туршилтын гуравдугаар буюу эцсийн шатандаа явж байгаа юм. Ийнхүү коронавирусын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй биотехнологийн компани, эрдэмтэд  шинжлэх ухааны талаас илүү дөт зам сонгохоос татгалзаж эхэллээ.
Тус компанийн Оксфордын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч бүтээсэн вакцин нь коронавирусын вакцины сүүлийн буюу гуравдугаар шатандаа явж буй гурван вакцины нэг юм.
Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ