• Д.Нямхүү:Хятадын вакциныг оруулж ирж, тарих гэж байгаа гэдэг нь ХУДАЛ мэдээлэл

    2020-09-09

    Өчигдөр  нийт 350 хүнд шинжилгээ хийсэнд коронавирус илрээгүй байна.

    Нийт батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 хүн байна. ХӨСҮТ-т коронавирусын халдвартай 15 хүн эмчлэгдэж байгаагаас найман хүний биеийн байдал хөнгөн байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

    Тэрбээр “Коронавирусын эсрэг вакцин дэлхийд хараахан гараагүй байгаа. Хятад, Орос, Америк улсууд вакцин бүтээхээр ажиллаж байгаа боловч клиникийн туршилтынхаа үед явж байна. ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдөнө, мөн улс орон дотроо вакциныг баталгаажуулах, үйлдвэрлэх эрхээ авсны эцэст худалдаанд гаргах эрхээ авдаг. Монгол Улс иргэдээ хамруулах вакциныг оруулж ирэхэд дэс дараатай, олон хурал зөвлөгөөн хийгддэг. Одоогоор нэг ч тийм хурал, зөвлөгөөн болоогүй байна.

    Хятадын вакциныг оруулж ирж,хүмүүст тарих гэж байгаа гэдэг нь худал мэдээлэл.

    Хүмүүсийг буруу мэдээлэл өгөх нь коронавирусын эсрэг хийж буй тэмцэлд хор уршигтай” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ