• АНУ-ын терроризмын эсрэг дайны улмаас 37 сая орчим хүн гэр орноо орхин дүрвэжээ

    2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын дараа АНУ-аас хийсэн олон улсын терроризмын эсрэг дайн дэлхийн өнцөг булан бүрт дор хаяж 37 сая хүнийг гэр орноосоо дүрвэхэд хүргэсэн гэж Браун Их Сургуулийн хийсэн “Дайны зардал” (.pdf) судалгаагаар нотолжээ.

    “Афганистан, Ирак, Ливи, Филиппин, Йемен, Пакистан, Сомали, Сирид явуулсан томоохон хэмжээний ажиллагааны талаар бид ярьж байна. Мали, Нигер, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Буркина Фасо, Камерун дахь үйл ажиллагааг оролцуулаад дүрвэсэн хүмүүсийн тоо 59 сая хүрээд байна. Үүний зэрэгцээ 25.3 сая орчим хүн дараа нь эх орондоо эргэж ирсэн” гэжээ.

    “Хүн амын дүрвэлт, шилжин суурьшх явдал нь бие бялдар, нийгэм, сэтгэл хөдлөл, эдийн засгийн хувьд хувь хүн, гэр бүл, хот, суурин газар, бүс нутаг, бүхэл бүтэн улс оронд тооцоолж баршгүй хохирол учруулсан” гэж тэмдэглэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Монголчууд бидний хамгийн ихээр муулдаг Хятадын хор хөнөөл,Оросын дарангуйлал гээд муучлан хараадаг улсууд  өнөөдөр аль ч улсад АНУ шиг элдэв гоё нэр хаяг зүүсэн дайн өдөөж тивээр нь хүн ардыг нь цус,нулимсанд нь хутгасан дайн өрнүүлж баялгийг булаагаагүй ш дээ. Бид ер нь хэнийг бурханчилж шүтээд байна вэ? гэдгээ эргэж харах цаг болж байгаа юм биш үү?Бидний тархийг  ингэтлэнэ угаахад хэний ар хөл  оролцов…?! Хэний ямар эрх ашиг байв?

    Холбоотой мэдээ