• Хонгконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:09 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

    Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.

    Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ