• Төрийн нэгдсэн үйлчилгээний E-Mongolia сайтад татварын 34 үйлчилгээг байршуулжээ

    2020-09-08

    Монгол Улсын Засгийн газрын цахим засаглал бодлогын хүрээнд E-MONGOLIA хөтөлбөрийг хэрэгжүүлж төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэхээр зорьж байгаа билээ.

    Энэ асуудлаар “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон бусад удирдлагуудыг хүлээн авч Монголын татварын албаны цахим системийн талаар танилцуулга хийлээ.

    Төрийн үйлчилгээний нэг цонх болох E-MONGOLIA-д одоогоор татварын 34 үйлчилгээг байршуулаад байна.
    Татварын ерөнхий газрын зүгээс:
    1️⃣Иргэдэд төрд байгаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох,
    2️⃣Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллах болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ