• 100 мянган хүний санал авч чадвал АНУ-ын Конгресс Өвөр монголчуудын асуудлыг авч хэлэлцэнэ

    2020-09-08

    БНХАУ-ын зүгээс Өвөр монголын ЕБС-иудын хичээлийн хөтөлбөрийг хятад буюу Мандарин хэл болгох өөрчлөх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Шийдвэрийг эсэргүүцсэн эцэг, эх, сурагч нарт Хятадын эрх баригчдын зүгээс олон тооны шахалт,дарамт үзүүлж буй.

    Тэгвэл АНУ-ын Конгресс Өвөр монголчуудын эх хэлний асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, 30 хоногийн дотор 100 мянган хүн санал өгч чадвал Өвөр монголчуудын Монгол хэл бичгийн асуудлыг соёлын хоморголон устгалын төрлөөр АНУ-ын  Конгресс авч хэлэлцэх юм.

    100 мянган хүн саналаа өгсний дараа АНУ-ын Конгрессоор хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад багтах юм. Хэлэлцэх асуудлын дараалалд багтаж чадвал зохих горимын дагуу 60 хоногийн дотор хэлэлцэж, санал өгсөн хүн бүрт цахим шуудангаар нь дамжуулан гарсан шийдвэрийн талаар мэдэгдэх юм.

    Та саналаа өгөх бол ЭНД дарж, нэвтэрч өгнө үү!

    1. Линкээр орж Sign Now- дарах
    2. Хүснэгтэнд Нэр, Овог, цахим шуудангийн/e-mail/хаягаа оруулах
    3. Email Verification Required гэсэн үгтэй хуудас гарч ирнэ.
    4. Өөрийн цахим шуудан/e-mail/ рүүгээ орж ирсэн имэйлийг нээх
    5. Confirm your signature by clicking here -гэдэг линк дээр дарах
    6. You’ve successfully signed the petition below. Your signature has been verified and counted гэсэн ногооноор бичигдсэн үгтэй хуудас гарч ирвэл таны санал баталгаажсан гэсэн үг.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.