• Хугацаа хэтэрсэн зээл нэг их наяд төгрөгт хүрэв

    2020-09-08

    ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ЭДИЙН ЗАСАГ 9.7 ХУВИАР АГШЛАА

    Монголын банкны холбооноос 2020 оны эхний хагас жилийн банкны салбарын тойм судалгааг танилцуулав.

    КОВИД 19-ийн нөлөөгөөр энэ оны эхний хагаст манай улсын эдийн засаг 9.7 хувиар агшжээ. Энэ нь банкны салбарт ч нөлөөлсөн байна. Энэ оны эхний улиралд зээл олголт жилийн 2 хувиар буурсан бол II улиралд 11 хувиар буурчээ. Мөн харилцах дансны үлдэгдэл 9 хувиар буурсан байна. Иргэдийн орлого буурсны улмаас хадгаламж барьцаалсан зээл 3 хувиар өсжээ. Гэхдээ банкуудын хадгаламжийн дундаж хүү түүхэн доод түвшинд буюу 11 хувьд хүрсэн байна.

    УИХ-ын ээлжит сонгуультай холбоотойгоор ам.долларын ханш өснө гэсэн хүлээлт иргэдийн дунд үүссэнээс үүдэлтэй   иргэд, байгууллагууд хадгаламжаа ам.доллар руу хөрвүүлэх нь нэмэгдэж, нийт хадгаламжийн 29 хувийг ам.долларын хадгаламж эзлэх болжээ.

    Нийт валютын хадгаламж 48 хувиар өссөн нь нийт хадгаламжийг 16 хувиар өсгөсөн байна.

    Төв банкнаас иргэд, байгууллагуудын валютын гүйлгээг зогсоон, харилцах дансанд хүү тооцохыг хориглох, валютын хадгаламжийн даатгалыг зогсоох зэрэг арга хэмжээ авсан юм. Ирэх оны тавдугаар сарыг хүртэл төлөх, томоохон хэмжээтэй гадаад төлбөр байхгүй тул цаашид ам.долларын үнэ тогтвортой байна, валютын хадгаламжийн өсөлт саарна гэж Монголын банкны холбоо дүгнэв.

    Энэ оны эхний хагас жилийн  байдлаар банкуудын олгосон нийт зээл 17.3 их наяд төгрөг байна. Нийт зээл олголт 4.6 хувиар буурахад иргэдийн хэрэглээний зээл (авто машины, цахилгаан барааны гэх мэт) 17 хувиар буурсан нь нөлөөлжээ. Гэвч хугацаа хэтэрсэн зээл оны эхнээс 23 хувь, жилийн их 34 хувиар өсөж, 1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь нийт зээлийн багцын 5.8 хувийг бүрдүүлж байна.

    • Иргэдийн хугацаа хэтэрсэн зээл жилийн 21 хувиар,
    • Байгууллагын хугацаа хэтэрсэн зээл 41 хувиар тус тус өсжээ.

    Мөн уул уурхайн 3 зээл тутмын нэг, тээврийн салбарын 5 зээл тутмын нь чанаргүй байна. Энэ оны сүүл хүртэл зээлдэгчдэд зээлийн төлөлтөө царцаах боломжийг олгосон. Энэ шийдвэрийн хэрэгжилт зогссоны дараа хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ илүү өсөх эрсдэлтэйг ч анхааруулав.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ