• ОХУ Спутник-V вакцины гурав дахь шатны туршилтыг эхлүүлжээ

    Оросын Эрүүл мэндийн яамны сайд Мурашко өчигдөр “Ирэх 7 хоногоос эхэлж, “Спутник-V” Ковид-19 вирусийн вакцины 3-р шатны туршилтыг сайн дурынханд тарих эхэлнэ” гэжээ.

    8-р сарын 11-ний өдөр, Оросын ерөнхийлөгч Путин, Орос улс дэлхийн анхны Ковид-19 вирусийн вакцин “Спутник-V”-ыг бүртгүүлсэн гэж зарлажээ.

    Оросын Эрүүл мэндийн яамны сайтын мэдээлснээс үзвэл, “Спутник-V” Ковид-19 вирусийн вакцины 3-р шатны туршилтыг 8-р сарын 25-ны өдрөөс эхэлж, 2020 оны 12-р сарын 31-наас өмнө дуусгах аж. Туршилтыг Москвагийн 9 эмнэлэгт хийхээр болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ