• М.Саакашвилиг Гүржийн ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгджээ

    -Одоо улс төрч тэрбээр Украйны шинэчлэлийн гүйцэтгэх хорооны тэргүүн билээ-

    “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”-ий намын дарга Григол Вашадзе Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийг тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн гэж мэдэгджээ.

    Вашадзе товч мэдээлэл хийгээд холбогдох мэдэгдлийг хийлээ.

    “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” болон сөрөг хүчний холбоонд багтсан бүх намууд түүнийг Гүржийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдсэн” гэж RT мэдээлжээ.

    Одоо Украйны шинэчлэлийн гүйцэтгэх хорооны даргын албан тушаалыг хашиж байгаа Михаил Саакашвили 8-р сарын сүүлчээр Гүрж рүү буцахаар шийдсэнээ мэдэгдсэн юм.

    Улстөрч 2013 онд хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөгдөж байхдаа Гүржийг орхисон. 2015 оны хавар тэрээр Украйнд улс төрийн замналаа эхлүүлж, Одесс мужийн захирагчийн албан тушаал, шинэ паспортаа хүлээн авсан билээ.

    Гэсэн хэдий ч Украйны Ерөнхийлөгч асан Петр Порошенкотой харилцаа нь тун удалгүй муудсан. Саакашвилийг 2018 оны 2-р сард иргэншлээс нь гаргаж Польш руу цөлөх шийдвэр гаргасан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ