Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр Дэлхийн банктай хоёр бичиг баримтад гарын үсэг зурлаа. Нэгдүгээрт, буцалтгүй тусламж. Энэ нь коронавирусийн халдварын үед вирустэй нүүр тулан тэмцэлдэж байгаа салбарынханд хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахд зориулж, 1 сая долларын буцалтгүй тусламж авахад гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, 20 сая долларын зээл. Жилийн 1.25 хувийн хүүтэй. 30 жилийн хугацаанд төлөгдөнө. Эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөнө” гэлээ.
-Зээл, тусламж аваад л байна. Өмнөх зээлүүд юу болж байгаа вэ?
-Сая батлагдсан төсвийн тодотгол дээр нийтдээ 2 их наяд төгрөгөөр зээлийн төлбөрүүд төлөгдөж байгаа.
-Цар тахлын үед манай улс нийт хэчнээн байгууллагаас зээл, тусламж авч байгаа вэ?
-КОВИД-19-н үед Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС. Мөн бусад улс орнуудтай харилцаад ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй