• А.Амбасэлмаа: Сүүлийн гурав хоногт коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу 2020.09.06-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторт 421 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

    08.24-нд Токиогоос ирсэн 257 хүний, Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 20 жолооч, Дархан-Уулд тусгаарлагдсан 6 хүний давтан, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан, Дорноговийн Замын-Үүдэд тусгаарлагдсан 107 хүний давтан, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

    ХӨСҮТ-д өнөөдөр 14 хүн эмчлүүлж байна. Тэдний 8 хүний бие хөнгөн, 6 хүний бие хүндэвтэр байна. Нийт батлагдсан 310 тохиолдлоос эдгэрсэн 296 байна.  Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 16, гэрийн ажиглалтад 25, ажиглалтын хугацаа дууссан 255 хүн байна.

    Сүүлийн 3 хоногт ХӨСҮТ-ийн хоёр, Зоонозын, Дархан-Уул аймгийн лабораторт 1627 хүнд шинжилгээ хийсэн. Сүүлийн гурав хоногт коронавирус илрээгүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ