• Ерөнхий сайд У.Хүрэлсүх ГХЯ-нд ажиллаж, үүрэг даалгавар өгч байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо ГХЯ-нд ажиллаж байна. Тэрбээр яамнаас хэрэгжүүлж буй ажлуудыг сонсож, зарим үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа юм. Ингэхдээ ГХЯ-ыг нээлттэй байх чиглэл барьж, 14 хоног тутамд олон нийтэд хандаж ажлуудаа тайлагнахыг зөвлөлөө.

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван яамныхаа ажлыг Ерөнхий сайдад тайлагнаж, оюутан залууст яамны ажлыг тогтмол нээлттэй танилцуулахаар болсоноо дуулгалаа.

    Мөн гадаад улсуудад суугаа дипломат ажилтнуудын хяналт, шалгалтыг нэмэгдүүлж, хариуцлагажуулах ажлууд ч хийж байгаа аж.

    Түүнчлэн гадаадын 52 улсаас иргэдээ 2 хоног тутам чартер нислэгүүдээр ирэх боломжийг хангаж, визний асуудал болон бусад консулын асуудлыг шийдэж байна гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ