• 2012 оноос өмнө төрсөн хүүхдүүд 1072 хувьцааны ногдол ашгаа авах ЗААВАР

    2020-09-07

    2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн хүүхдүүд 1072 компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг. Тэгвэл хувьцаа эзэмшигч хүүхдийн ногдол ашгийг НӨАТ-ын Ebarimt систем ашиглан, хүүхдийн мөнгөнийх нь дансанд нь шилжүүлж эхэлжээ.

    Иргэд Ebarimt системд хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Ингээд иргэн Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орох юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ