• О.Осоржамаа:Энэ амьдралыг өдийг хүртэл тэвчиж ирсэндээ туйлын сэтгэл хангалуун байна

    2020-09-07

    Сошиал од гэгддэг О.Осоржамаагийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Осоржамаа-Амьдрал бол” УСК маргааш нээлтээ хийнэ. Тэрээр киноныхоо талаар цахим хуудаснаа ийнхүү бичжээ:

    “Миний амьдрал тийм бардам байгаагүй. Өдийг хүртэл би амьдрал гэж ямар хэцүү байдгийг мэдэрч ирсэн. Хэдийн тийм боловч хүмүүсийн тэр их дайралт, атаа, чөтөө, хорсол, зодуур, айлган сүрдүүлэлт, эцэг, эхгүй, хамаатан, садангүй энэ амьдралыг өдийг хүртэл тэвчиж ирсэндээ туйлын их сэтгэл хангалуун байна. Та бүхэн миний тоглосон киног заавал үзээрэй гэж хүсэх байна. Нэгийг бодож, хоёр тунгаана гэдэгт их итгэж байна. Та бүхнийгээ хүндэтгэсэн О.Осоржамаа” хэмээн бичжээ.

    “Осоржамаа-Амьдрал бол” УСК нь есдүгээр сарын 7-ноос эхлэн бүх IPTV-ээр/Univision,lookTV,DDish,HomeMedia,MoTV,SkyMedia,SkyGo/ үзэгчдэд хүрч эхэлнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ