Д.Бум-Очир:Үндэсний мэдлэгийг бий болгох гэж байгаа бол эхлээд Зөвлөлтийн колоничлолоос ангижирмаар байна

2020-09-04

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Энэ үеэр МУИС-ын Антропологи, архелогийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирын “Боловсролын колончлол” сэдвээр тавьсан илтгэлийг хүргэж байна.

Тэрбээр “Мэдлэг Монголын баялаг. Гэтэл тэр баялаг нь гадны аль нэг улс орны ашиг сонирхолд үйлчилж байвал яах вэ? Бидний тахин шүтэх гээд байгаа, импортлох гэж байгаа боловсролын систем, тогтолцоонд биднийг зэрлэгүүд гэх ангилалд оруулсан. Боловсролын тогтолцооны ард ямар ашиг сонирхол байгааг танин мэдэх хэрэгтэй. Бид азаар өөрсдийн гэсэн боловсролын тогтолцоотой болох гэж ядаж байтал гаднаас хуулбарладаг хандлага дахин бий болох гэж байх шиг байна. Тэр нь юу гэхээр олон улсын боловсролын тогтолцоо. Даяарчлалын буюу колончлолын мэдлэгт захирагддаг, байр сууриа алддаг.

Монголчуудыг дэлхийн хэмжээнд нийгмийн хөгжлийн хувьд зэрлэгүүд буюу barbarians бүлэгт оруулж үздэг.

Энийгээ доромжилсон биш хэлбэрт оруулахдаа гуравдагч орнууд гэж оруулсан. Энэ нэр нь болохгүй болсон хөгжиж буй орон болгосон. Дараа нь бөмбөрцгийн өмнөд хэсгийнхэн болгосон. Бидний тахин шүтэх гээд байгаа мэдлэг, олон улсын түвшинд гэгдэж байгаа Кэмбриж ийм мэдлэгийг өгдөг.

Би өөрөө Кэмбрижэд магист, докторын зэргээ хамгаалсан. Миний хүү тэнд дунд сургуулиа эхлүүлсэн. Маш их хэрэгтэй боловч бас маш их гайтай гэдгийг л хэлэх гэсэн юм.

Бид нарыг энд тэнд очихоор зэрлэгүүд буюу barbarians, өөрсдийгөө харин иргэншсэн, цаашлаад нүүдлийн соёл уламжлал байхгүй гэлцдэг. Энэ бол шинжлэх ухаанч, бидний тахин шүтэх гээд байгаа, импортолж оруулж ирэх гээд байгаа гадаадын, магадгүй Кэмбрижийн мэдлэг чинь энэ дотор байгаа шүү.

Бид колоничлолын мэдлэгийн тогтолцоогоор өдий хүртэл явж байгаа. 1990 он болсон, бид өөрсдийн үндэсний хөтөлбөртэй болохыг хүссэн. Гадаадаас шууд юмыг нь хуулдаг, шууд суулгадаг хандлага дахиад бий болох хандлагай болж байна.

Колоничлолын мэдлэгийн дүнд үндэстний үнэгүйдэл бий болдог.

Гадаадаас мэдлэгийн системийг шууд хуулбарлабал монгол хэл, түүх, соёл, энэ бүх зүйл хаягдана. Хаягдаад зогсохгүй бидний эсрэг хандсан мэдлэг орж ирэх бололцоотой.

Үндэсний мэдлэгийг бий болгох гэж байгаа бол эхлээд Зөвлөлтийн колоничлолын мэдлэгээс ангижирмаар байна. Зөвлөлтийн колоничлолоос ангижирч чадаагүй байж дараагийн түвшний колоничлолын мэдлэгийг оруулж ирэх гээд байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ