“Сайжруулсан шахмал түлш хадгалах агуулахын дээвэр, шалаар ус нэвчиж, хуримтлагдсан зөрчил илэрсэн”

2020-09-04

НМХГ-аас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Үйлдвэрлэх явц, шахмал түлшний чанар, стандартад нийцэж байгаа эсэх, мөн нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшийг нөөцлөдөг саравч, агуулахад хянлат, шалгалт хийн ажиллажээ.

Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаас эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүй

“Тавантолгой түлш” үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарт хяналт, шалгалтыг хийжээ.

НМХГ-аас албан шаардлагаар хүргэгдсэн 32 шаардлагын 22 шаардлагыг биелүүлсэн буюу 70 хувьтай байна. Орчны нөхцлийг сайжруулах, тоос, тоосонцрыг бууруулах чиглэлээр:

  • Үйлдвэрийн гаднахь талбайг хатуу хучилттай болгох
  • Бутлагч, холигч төхөөрөмжүүдийн битүүмжлэлийг сайжруулах
  • Тоос, тоосонцрыг бууруулах чийгшүүлэх төхөөрөмжийг байршуулах
  • Нөөцийн овоолгоос үүсэх тоос, тоосонцроос хашилт, хаах хийх ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Өнөөдрийн байдлаар дөрвөн үйлдвэрийн дөрвөн шугам ажиллаж, өдөрт 800-1000 тонн түлшийг үйлдвэрлэж, нийлүүлж байна. Click To Tweet

Нийт 25 дээжинд хийсэн шинжилгээний дүнгээр шахмал түлшний чийглэг, үнслэг, дэгдэмхий бодис, нийт хүхэр, илчлэг, бат бөх чанарын үзүүлэлтүүд нь Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2019 стандартын шаардлага хангаж байна.

Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаар хэрэглэдэг  цардуул нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц эрдэс, химийн бодис илрээгүй байна.

Түлш нөөцлөдөг агуулахын дээвэр болон шалаар ус нэвчиж, хуримтлагдсан зөрчил илэрсэн

Мөн нийслэлийн нутаг дэвсгэр сайжруулсан шахмал түлшийг нөөцлөх саравч, агуулах, барилга байгууламжид тогтмол шалгалтыг хийжээ.

Наймдугаар сарын 13-14-ний өдрүүдэд хийсэн шалгалтаар шахмал түлш хадгалах агуулах нь агаар сэлгэлт муу, орчны температур хэт өндөр, дээвэр болон шалаар ус нэвчиж, хуримтлагдсан зөрчил дутагдал илэрсэн. Бүтээгдэхүүний чанар, стандартад сөргөөр нөлөөлж болох байсан учраас агаар сэлгэлтийг стандартын дагуу хийх, чийг болон температурыг хэмжих багажийг байршуулах, тухайн агуулахыг хариуцаж буй хүнд тогтмол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд 38 агуулах, 53 саравчид 47,768 тонн шахмал, үйлдвэрт нь 2,000 тонн шахмал түлш нөөцлөгдсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ