• “Дарь-Эхийн замыг нэг шөнийн дотор асфальтаар хучиж, зам засварын ажил 80 хувьтай байна”

    2020-09-04

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажилласан билээ.

    Өнөөдөр/2020.08.31/-ний 08.30 минутын байдлаар Дарь-Эхийн замын 1.4  км замыг нь асфальтаар хучиж, 900 метрт нь тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэжээ. Иргэдийн зүгээс тус чиглэлд их хэмжээний ус хуримтлагдаж, ус зайлуулах хоолой хангалтгүй улмаас замд эвдрэл, хагарал үүсдэг гэх гомдлыг ихээр ирүүлдэг.

    Тэгвэл авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тус чиглэлд нийт долоон ус зайлуулах хоолойтой байсныг 21 болгон нэмэгдүүлжээ.

    Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, гурван ээлжээр 60 орчим хүн ажиллаж байна.

    Зам засварын ажил 80 хувьтай байгаа бөгөөд есдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд багтаан замыг ашиглалтад оруулна гэлээ.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ