Энтони Фаучи:Коронавирусын вакцин ирэх 11 эсвэл 12 дугаар сард бэлэн болно

2020-09-04

АНУ-ын Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр вакцин хэзээ бэлэн болох тухай мэдээлжээ.

Тэрбээр CNN редакцид өгсөн ярилцлагынхаа үеэр “Коронавирусын вакцин аравдугаар сарын сүүлээр бэлэн болох магадлал маш бага. Гэхдээ энэ нь боломжгүй зүйл биш.

Вакцины судалгааг удирдан явуулж буй эрдэмтдийн дийлэнх нь арваннэгдүгээр эсвэл арванхоёрдугаар сард бэлэн болно гэсэн найдлагатай байна” гэжээ.

Эх сурвалж:Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ