• Б.Мөнхбаатар:Арьс, ширний үйлдвэрүүдийг Дархан руу нүүлгэнэ

    2020-09-03

    Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн ажлын явцтай танилцлаа.

    Барилга угсралтын ажлыг 2024 онд дуусгах бөгөөд цагт нь ашиглалтад оруулахын тулд бүхий л нөөц бололцоогоороо ажиллана гэлээ.

    Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “1965 онд байгуулагдсан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ байсан. Өнөөдрийн байгаа цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Уламжлалт загвараар зөвхөн лаг байдаг байсан бол лагийн усыг шахаж, хатаан шатаадаг технологиудыг нэвтрүүлж байна.

    Шинэ цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын тусламжтайгаар барьж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 23 инженер, техникийн ажилчид болон 150 монгол ажилчид ажиллаж байна. Бидний зүгээс цагт ньт цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахад холбогдох яамны хувьд анхаарч ажиллана.

    Төв цэвэрлэх байгууламжид 6-7 тэрбум төгрөгөөр лагийг усгүйжүүлж, хатаадаг төхөөрөмж тавьсан.

    Гэтэл шинэ төхөөрөмж тавигдсанаас хойш гурван сарын хугацаанд 3-4 удаа задлагдаж байна.

    Бохироос зөвхөн лаг байтугай үс, арьс, ноос, хувцас хүртэл гарч ирж байна.

    Хятадын талаас болон Мянганы сорилтын сангаас Улаанбаатар хотын усны чанарыг 2013 оны түвшинд аваачих шаардлага тавьсан

    Хятадын талаас болон Мянганы сорилтын сангаас Улаанбаатар хотын усны чанарыг 2013 оны түвшинд аваачих шаардлага тавьсан. Ахуйн бохирдлоос гадна арьс, шир, архи, пиво, мах, хиамны үйлдвэрүүдээс асар их хэмжээний бохирдол бий болж байна. Монголчууд болсон хойно үйлдвэрийн бохироо угаалтуураар л урсгачихдаг. Иргэд болон ААН-үүдийн ухамсартай үйл ажиллагаа чухал байна. Бохирдуулагч үйлдвэрүүддээ урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох хэрэгтэй.

    Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр арьс, ширтэй холбоотой үйлдвэрүүд Дархан хот руу явна гэж тусгагдсан.

    Дархан хотыг аж үйлдвэрийн хот болгож, тэндээ арьс, шир, ноос, ноолуураа боловсруулдаг болгоно гэж төлөвлөгдөж байгаа.

    Улаанбаатар хот бол үйлчилгээний хот болгоно.

    АПУ зэрэг архи,пивоны үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болохгүй бол шинээр цэвэрлэх байгууламж барьсан ч ашиглахад хүндрэлтэй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Битгий мөрөөөд. Тэр балиар үнэр танар болсон үйлдвэрээ УБ.таа үлдээ. Дархан бол экологийн цэвэр хот.

    Холбоотой мэдээ