• 1072 хувьцаа эзэмшигч 839 мянган иргэний ногдол ашиг ӨНӨӨДРӨӨС дансанд нь орж эхэллээ

    2020-09-03

    “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компаниас мэдээлжээ.

    Эхний ээлжинд үнэт цаасны дансаа арилжааны банкны данстайгаа тулган баталгаажуулсан 839,000 мянган иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ. Татварын хуулийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг ногдохоос орлогын албан татвар 10% суутгагдаж иргэдийн гарт 81 төгрөг очно.

    Та иргэнийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ ҮЦТХТ-ийн цахим хуудаснаа /www.mcsd.mn/ регистрийн дугаараа оруулан эсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа илгээн шалгах боломжтой. Хэрвээ хувьцааны дансгүй бол:

    Нэгдүгээрт, Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно.
    • Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд
    • Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх
    • Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт
    • Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.
    Хоёрдугаарт, сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ.
    • Иргэний үнэмлэх
    • Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/
    • Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.
    • Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.

    Харин үнэт цаасны дансаа нээлмэгцээ арилжааны банкны дансаа давхар бүртгүүлэн, баталгаажуулах ёстой юм.

    Хэрвээ та www.mcsd.mn сайт болон 158989 дугаар руу мессеж илгээн 1,072 хувьцаагаа шалгахад хувьцааны тоо дутуу байгаа бол дараахь хүснэгтэд анхаарлаа хандуулна уу.

    0 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

     1  2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 536 ш
    2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш
    2 Эсвэл Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг авч хувьцаанаас татгалзсан. 1072 ш

    8 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1   2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 536 ш
     2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн. 528 ш
    2 Эсвэл  2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 528 ш
    2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш

    205 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
      2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 536 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  300 426 төгрөг авсан. 322 ш
    2  Эсвэл 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд 300 426 төгрөг авсан, 322 ш
    2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш

    213 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 528 ш
     Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  300 426 төгрөг авсан. 322 ш

      214 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1   2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 536 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  300 426 төгрөг авсан. 322 ш
    2  Эсвэл Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  300 426 төгрөг авсан, 322 ш
    2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш

      222 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1  2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 528 ш
     Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  300 426 төгрөг авсан. 322 ш

    312 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
      2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 536 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  200 284 төгрөг авсан. 215 ш
    2 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  200 284 төгрөг авсан, 215 ш
    2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш

      320 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 528 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  200 284 төгрөг авсан. 215 ш

      321 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  200 284 төгрөг авсан, 215 ш
      2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн. 536 ш
    2 Эсвэл Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  200 284 төгрөг авсан, 215 ш
    2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш

    329 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  200 284 төгрөг авсан, 215 ш
    2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн. 528 ш

    419 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
      2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 536 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  100 142 төгрөг авсан. 108 ш
    2 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  100 142 төгрөг авсан, 108 ш
    2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш

    427 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  100 142 төгрөг авсан, 108 ш
     2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн. 528 ш

    428 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1   2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 536 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  100 142 төгрөг авсан. 108 ш
    2 Эсвэл Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  100 142 төгрөг авсан, 108 ш
    2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш

    436 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  100 142 төгрөг авсан, 108 ш
      2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн. 528 ш

    527 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн, 536 ш
     2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 9 ш
    2  Эсвэл 2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан, 536 ш
    2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 9 ш

    535 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн. 528 ш

    536 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011.03.21 өдрөөс 2012.04.11-ны өдрийн хооронд Монгол улсын иргэншлээс татгалзсан. 536 ш
    2 Эсвэл 2010-2011 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 500000 төгрөгийн хишиг, хувь хүртсэн. 536 ш

    544 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1  2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг, хувь хүртсэн. 528 ш

    741 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    +1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  300 426 төгрөг авсан. 322 ш

    750 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  300 426 төгрөг авсан. 322 ш

    848 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
    Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  200 284 төгрөг авсан. 215 ш

    857 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  200 284 төгрөг авсан. 215 ш

    955 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, 9 ш
     Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  100 142 төгрөг авсан. 108 ш

    964 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 2016 онд  100 142 төгрөг авсан. 108 ш

    1063 ширхэг хувьцаа эзэмшиж байвал

    1 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 9 ш

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ