• “Барилга барих хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэдэг болно”

    2020-09-03

    Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас  “Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх” талаар мэдээлэл өглөө. Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх зорилгоор eservice.ulaanbaatar.mn цахим сайтыг нэвтрүүлж, төрийн 11 байгууллагын 110 үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлжээ.

    Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас иргэдэд нийт 24 төрлийн үйлчилгээ үзүүлдгээс одоогийн байдлаар тавыг нь цахимжуулаад байна. Иргэд,

    • Барилга барих хүсэлт
    • Барилга, байгууламжийн гүйцэтгэлийн байрзүйн зургийг Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх
    • Архивын лавлагаа авах
    • Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээлллээр үйлчлэх
    • Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.

    Үүнээс гадна Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 16, Нийслэлийн Архивын газрын 20, Нийслэлийн Газрын албаны 2, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 7, Нийслэлийн Байгаль орчны газрын 2 зэрэг үйлчилгээнүүдийг цахимжуулжээ. Энэ нь иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна албан хаагчдын шийдвэрлэлтийн хугацааг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

    Барилга барих хүсэлтийг тусгай хамгаалалттай газар эсвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон газар дээр барих гэсэн хоёр сонголттой байх аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ