• Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

    Шадар сайд, УЕП, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улмаар гэрийг нь битүүмжлэн шалгаж, төрсөн дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьж байв.
    “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд түүнд авилга өгсөнөө ярьж байсан удаатай.

    Гэвч нийслэлийн Прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаад байсан машины цуглуулгынх нь битүүмжлэлийг чөлөөлсөн байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ