Бразил эмэгтэй COVID-19-ийн халдвартай байсан хугацаагаараа дээд амжилт тогтоов

Бразилд өвчтөн таван сарын турш COVID-19-тэй байжээ. Рио-де-Жанейрогийн Холбооны Их Сургуулийн молекул вирус судлалын лабораторийн мэдээллийг иш татан O Globo сонин энэ тухай бичжээ.

“Халдвар авсан эмэгтэйд өвчний шинж тэмдэг илрээгүй ч SARS-CoV-2 вирусыг 152 хоногийн турш бусдад дамжуулж байсан. Энэ бол вирус биедээ тээж явсан батлагдсан хамгийн удаан хугацаа юм” гэж уг хэвлэл бичжээ.

Эмэгтэйд 3-р сард коронавирусын хөнгөн шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл байна. Тэрбээр гэртээ хорио цээрийн дэглэмтэй байсан тул эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байжээ. Эмэгтэй таван сарын дараа л ажилдаа эргэн орж чадсан аж.

Өвчлөлийн статистикийг хөтөлдөг Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлж буйгаар Бразил нь дэлхийн хамгийн их халдвар авсан улс орнуудын хоёрдугаарт бичигджээ. Тус улсын 3 сая 950 мянга 931 оршин суугчаас коронавирусын халдвар илэрсэн нь батлагдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ