• Татварын байгууллага цар тахлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулжээ

    2020-09-02

    Монголын татварын алба (МТА), Олон улсын валютын сан (ОУВС)-тай хамтран цар тахлын идэвхитэй халдварын үед олон улсын татварын байгууллагуудын ажиллаж буй жишгийн дагуу “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”-г (Business Continuity Plan) боловсруулж дууслаа.
    Төлөвлөгөөний дагуу цар тахлын халдвар дэгдэлт идэвхитэй үед татварын албаны үндсэн үйл ажиллагаанд эрэмбэ тогтоох, үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ажиллагсдыг зайнаас ажиллах нөхцлийг хангах, зайнаас ажиллах стандарт тогтоох, татвар төлөгчид болон татварын албаны харилцааны горим тогтоох, цар тахлын үед хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаануудыг нарийвчлан тогтоосон болно.

    Ингэснээр Монголын Татварын Алба нь цар тахал болон гамшигт байдлын үед төсвийн орлогыг бүрдүүлэх, татвар төлөгчдөд үйлчлэх үндсэн үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу тасралтгүй явуулах нөхцөл бүрдэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ