АН, МАХН, ШИНЭ намууд орон нутгийн сонгуульд хамтарч оролцоно гэв

АН, МАХН, ШИНЭ нам нэгдэж мэдээлэл хийж орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоо мэдэгдэв.

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвдаваа “Сонгууль эргэлзээтэй болсон. Мөн СЕХ-ны бүтцийн асуудал эргэлзээтэй байна. Бүтцээ байгуулахдаа зөвхөн АН, МАН-аас санал авч, бусад намаас аваагүй гэх мэт олон асуудал байна. Тиймээс АН, МАХН, ШИНЭ нам хамтарч ажиллахаар тунхаг бичиг байгуулж байна” гэлээ.  Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та бүхэн нэгдээд орон нутгийн сонгуульд оролцоно гэсэн үг үү? 

-Сонгуулийн тухай хуулиар эвсэл байгуулах оройтсон. Тиймээс эвсэл байгуулах боломжгүй. Хамтарч оролцоно. Сонгууль шударга болоогүй. Тиймээс нэгдэж байна. Монголд ардчилал байхгүй болж байна. Ингэхдээ нэг тойрог дээр эрх барьж байгаа намаас нэг, сөрөг хүчин буюу хамтарч оролцож байгаа хүмүүсээс нэг л хүн байх сонголтыг ард түмэнд өгч байна. Хоорондоо өрсөлдөхгүй шударга бус зүйлийн эсрэг өрсөлдөнө.

-Хуваарилалтаа хэрхэн яаж хийж байгаа вэ. Нэрс тодорсон уу? 

-Хуралдаагүй учраас тодроогүй. Хуралдаж дуусахаар мэдээлэл өгнө. Бид эрх ашигийн төлөө нэгдээгүй. Бид луйвардсан сонгуулийн эсрэг, шударга бус зүйлийн эсрэг тэмцэж байгаа. СЕХ-ны удирдлагууд солигдсон. Одоо сонгуулийг шударга явуулах болов уу гэж найдаж байна. Ард түмэн бидэнд дүн тавьсан. Намууд саналаа хувааж УИХ-ын сонгуульд дүн тавьсан. Тиймээс нэгдэж байна.

-Хэрвээ та бүхэн ялбал хотын дарга хэн болох вэ? 

-Бид эхний ээлжинд сонгуулийг шударга болоосой гэж хүсч байна. Одоо албан тушаал ярихгүй.  Бид шигшиж, шударга, зөв боловсон мундаг залуучуудаа улстөрд илгээнэ.

-Ялвал бүлэг болоод явах юм уу?

-Тунхаг дээр тодорхой байгаа. Бид олонх болвол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллана.

-Дэнчингийн асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ? 

-АН-ын байр суурь бол сонгуулийг аль болох мөнгөгүй хийе гэж бодож байгаа. Мөнгөөр биш үзэл санааны сонгууль хийе гэж төсөөлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ