• УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг өргөн барилаа

    2020-09-02

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын хуульд  нэмэлт оруулж, НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа.  Өнгөрсөн парламентийн үед энэхүү санал, санаачилгыг гаргаж байсан боловч дэмжигдээгүй юм. Харин энэ удаад дахин өргөн барив.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эдийн засгийн хүндрэлтэй үед НӨАТ-ыг таван хувь болгох зайлшгүй шаардлагатай.

    Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

    Одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд Монгол Улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого өсөх сайн нөлөө гарч байна. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь  инфляцын түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл дагуулж буй юм. Тиймээс НӨАТ-ын татварыг бууруулах хуулийн төсөл санаачилсан” гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ