• Жириновский COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн дэлхийн анхны хүмүүсийн нэг болжээ

    ОХУ-ын Төрийн Дум дахь ЛДПР фракцын удирдагч Владимир Жириновский дэлхийн анхны коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн нэг болсон гэж РИА Новости намын хэвлэлийн албанаас иш татан мэдээлжээ.

    Тэрээр ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Гамалея төвөөс боловсруулсан Спутник V вакцины бүртгэлийн дараах томоохон клиник туршилтуудын сайн дурын оролцогч болжээ.

    Коронавирусын эсрэг вакцинжуулалтыг хоёр үе шаттай явуулж байгаа аж. Хоёр дахь тарилгыг эхний тунг тарьснаас хойш гурван долоо хоногийн дараа хийх аж.

    Жириновский вакцины эхний тунг наймдугаар сарын сүүлээр хийлгүүлсэн бол ирэх есдүгээр сарын сүүлээр вакцины хоёр дахь хэсгийг хийлгэхээр болжээ. Харин хоёр тунг хоёуланг нь хийлгэсний дараа эмчийн хяналтад зургаан сарын турш байх юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ