​БНСУ-ын батлан хамгаалахын төсөв 2021 онд өнгөрсөн оны мөн үеэс 5.5% -иар өснө

БНСУ-ын 2021 оны батлан хамгаалахын төсөв 52.9174 их наяд вон болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.5% -иар өсөх төлөвтэй байна.Үүний дотор “байлдааны хүчний ашиглалтын зардал”-ын төсвийн өсөлт сүүлийн 10 жилийн дээд шинэ цэгт хүрчээ.

БНСУ-ын Батлан хамгаалах яам 1-ний өдөр 2021 оны улсын батлан хамгаалахын төсвийг Үндэсний парламентэд дэвшүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын батлан хамгаалахын төсөв тасралтгүй өссөөр байна.

БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, төсвийг голцуу аюулгүй байдлын ерөнхий чадварыг дээшлүүлэхэд зарцуулж, олон салбарын аюул заналхийлэл, халдварт өвчин, терроризм зэрэг уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудад хариу арга хэмжээ авахад чиглүүлнэ гэж мэдэгдэв.

БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ, ирэх жил 14.57 их наяд воноор шаардлагатай цэргийн тоног төхөөрөмж зэргийг худалдан авч, БНАСАУ-ын цөмийн зэвсэг, үй олноор хөнөөх зэвсгийн аюул заналхийллийг арилгахад ашиглах бөгөөд АНУ-ын армиас дайны үе дэх удирдлагын эрхээ эргүүлэн авах чадвараа баталгаажуулна. Үүний зэрэгцээ 400 сая воноор тэргүүний тандалтын тоног төхөөрөмж зэргийг худалдан авч, цэргийн бааз болон тэнгис дагуу бүсийн аюулгүй байдлыг чангатгана гэжээ.

Нэмж дурдахад, БНСУ судалгааны чадвараа сайжруулах зорилгоор ирэх жилийн дэвшилтэт технологийн судалгааны төсвийг 4.25 их наяд вонд хүргэж, 2020 оныхоос 8.5% -иар өсгөх төлөвтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ