• ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгчдэд үндэслэлгүй үнэ нэмэхгүй байх зэргийг шаардлаа

    ШӨХТГ-аас шатахуун худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүллээ.

    1. Шатахууны хадгалах сав, түүний цэвэрлэгээг стандартын дагуу хийж байх. Цэвэрлэгээг хийгээгүйгээс шалтгаалж тунасан лагын бохирдол хэрэглэгчийн автомашинд шатахуунтай цуг шахагдан орсоноор эвдрэл үүсгэх нөхцөл ихээр үүсэж байна.

    2. Хөнгөлөлттэй, урамшуулал карттай, бүх төрлийн төлбөрийн картаар хямдрал үзүүлнэ гэх зар сурталчилгааг байрлуулж, бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх байдалд оруулж байна. Тиймээс энэхүү зөрчлийг арилгах.

    3. Үндэслэлгүй үнэ нэмэхгүй байх, үнийн хөөрөгдөл хийхгүй байх, үнэ нэмэгдэх тохиолдолд хуулийн дагуу урьдчилан мэдэгдэхийг шаарджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ