• Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал ажлаа өгчээ

    8-р сарын 31-нд Дэлхийн худалдааны байгууллага буюу WTO-гийн ерөнхий захирал Роберт Азеведо албан ёсоор ажлаа өглөө. Тэрээр 1995 онд тус байгууллага байгуулагдсанаас хойших анх удаа албан тушаалаасаа урьдчилан огцорсон удирдлага болжээ.

    Роберт Азеведо гурван сарын өмнө албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн бөгөөд гэр бүлийн учир шалтгаанаас имй болжээ. Гишүүн орнууд ойрын хэдэн сард дараагийн удирдлагыг сонгох боломжтой гэжээ.

    Олон улсын худалдааны маргаан, Америк зэрэг орны ганц талын үзлийн сөрөг нөлөөгөөр сүүлийн жилүүдэд худалдааны бодлогын хяналт, олон талт хэлэлцээр, зөрчил маргааныг шийдвэрлэх механизм үр дүнтэй хэвийн ажиллах боломжгүй болж, Дэлхийн худалдааны байгууллага урьд өмнө байгаагүй сорилтод тулгарсан нь түүний тушаалаасаа урьдчилан огцорсны жинхэнэ шалтгаан гэж шинжээчид үзэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ