• Энэ онд 51 сургууль, 72 цэцэрлэг, Чингис хааны музей, Үндэсний номын сангийн барилга ашиглалтад орно

    УИХ 2020 оны төсвийн тодотголыг өнгөрсөн Баасан гарагт батлаад байгаа.

    Энэхүү төсвийн тодотголд 1,330.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1,446 төсөл хэрэгжүүлж, 2020 онд 514 барилга байгууламж ашиглалтад оруулахаар тусгасан тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиалд мэдээлсэн байна.

    Сангийн сайдын мэдээлснээр нийт 134 сургууль баригдаж байгаагаас 2020 онд 51 сургууль, баригдаж буй 145 цэцэрлэгээс 72 нь тус тус ашиглалтад орох юм байна.

    Мөн 75 эмнэлэг баригдаж байгаагаас энэ онд 44 нь ашиглалтад орох бол 107 авто зам, гүүрийн байгууламжаас 104 км урт 28 авто зам, есөн гүүрийг дуусгах аж.

    Түүнчлэн 217.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан дамжуулах зургаан дэд станц ашиглалтад орж Дорноговь аймгийн дулааны станц шинэчлэгдэнэ.

    Түүхийн өв соёл, аялал жуулчлалын төсөл болох Байгалийн түүхийн музейн буурин дээр баригдаж буй Чингис хааны музей болон Үндэсний номын сангийн шинэ барилга энэ онд бэлэн болох аж.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ