“Тусгаарлалтад байгаа иргэд байгаа газрынхаа тавилга, эд хогшлыг эвдэж, сүйтгэж байна”

2020-09-01

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  Гадаадын 53 улсаас 13,600 иргэнийг тусгай үүргийн нислэгээр татан авчээ. Мэдээллийн эхэнд одоо тусгаарлах байраар ажиллаж байгаа газрууд өвөлжилтийн бэлтгэл хангах шаардлагатай учраас тодорхой хугацаанд гадаадаас ирэх иргэдийг хүлээж авах боложгүй болсон талаар Шуурхай штабан дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

ЦЕГ-аас дараахь мэдээллийг өглөө:

“Ажиглах байруудад хоногт 183 цагдаагийн алба хаагч тусгаарлах байрны дэглэмийг сахин ажиллаж байна.

Коронавирусын шинжилгээ өгөхгүй, интернет байхгүй учраас эсвэл эх орнодоо ирснээ Хятадын буудалд буухгүй, хөдөөний газарт байрлахгүй, дарга нарт хэлнэ гэх зэрэг гомдол байнга гаргаж байна.

Тусгай үүргийн онгоцоор ирээд, ажиглах байрны гадаа очингуутаа энд байхгүй гэж эсэргүүцэж байна. Цагдаагийн алба хаагч нар өглөөний 06.00 цаг хүртэл энэ хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд оруулах гэж янз бүрийн хэлбэрээр үзэж байна. Гуйж ч үзлээ, шахаж шаардаж ч үзлээ.

Жишээлбэл, Нурсультан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс Хятад нэртэй буудалд буухгүй гэж эсэргүүцсэн. Мөн Баянхангай амралтын газрыг голж, тэнд буухгүй гэж байна.

Иргэдийг гадаадаас татан авахын өмнө ийм газар байрлуулна гэдгийг урьдчилсан байдлаар танилцуулж байгаа боловч ийм явдал буурахгүй байна” гэлээ.

МХЕГ-аас дараахь мэдээллийг өглөө:

“Тусгаарлах байранд байгаа иргэдээс болон тусгаарлах байр ажиллуулж байгаа байгууллагаас нилээдгүй гомдол ирж байна. Иргэдээс өрөөний цэвэрлэгээ, хоолны амч чанарын талаарх гомдол түлхүү ирж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт тухайн тусгаарлах байр ажиллуулж буй байгууллагаас ирүүлсэн гомдлыг Шуурхай штабд ирүүлсэн байна.

Тухайлбал, нэр бүхий зочид буудалд тусгаарлагдаж буй иргэд эд хогшилд гамгүй хандаж, ханын цаас, цагаан хэрэглэл, тавилгыг эвдэлж байна.

Харин эд, зүйлсийн хохирлыг барагдуулахыг шаардахад төлж барагдуулахгүй байна. Мөн тусгаарлагдаж байгаа иргэд төлбөрөө төлөхгүй байгаагаас тухайн байгууллагууд өрөнд орж байна гэсэн гомдлууд ирж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Онцгой коммиссоо удирдаж чиглүүлж байгаа хүмүүсээ сольвол яасан юм бэ? Энэ бүх асуудал зөвхөн энэ хүнтэй л холбоотой байна. 

Холбоотой мэдээ