• Өнөөдрөөс эхлэн бүх музейнүүд хүүхдүүдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэнэ

    2020-09-01

    Удаан хугацаанд тогтоосон хөл хорионы дараа боловсролын байгууллагууд хичээллэж эхэллээ.

    Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Соёлын яамнаас хүүхдүүд рүү чиглэсэн нэгэн шийдвэрийг гаргасан байна.

    Тодруулбал, өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн 18 хүртэлх насны хүүхдүүд төрийн болон орон нутгийн өмчийн музейгээр үйлчлүүлэхдээ төлбөр төлөхгүй юм байна. Үүнд музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимын  төлбөрүүд багтжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ