Шинэ хичээлийн жилийн ТЕЛЕ хичээлийн хуваарь

2020-2021 оны хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа өнөөдөр /2020.09.01/ ямар нэгэн нээлтийн үйл ажиллагаа байхгүйгээр эхэлж байна. 

БШУЯ-аас сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, аюулт өвчин тархахаас сэргийлж хичээлийн зарим хэсгийг анги танхимд, зарим хэсгийг цахимаар үзэх зохицуулалт хийжээ. Мөн сургуулиас гаргасан хуваарийн дагуу сургуульдаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө телевизээр хичээлээ хүлээн авч хичээн суралцахыг уриалсан байна.  Есдүгээр сард өмнө үзсэн хичээлийг бататган үзэх учраас энэ сард мөн  телевизээр  өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэхээр болжээ. Ингээд эцэг, эхчүүд болон хүүхэд,багачууд ТЕЛЕ хичээлийн шинэ хуваарьтай танилцана уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ