Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Б.Хурцын генерал цолыг хасах уу

Өнгөрсөн 7 дугаар сард ТЕГ-ын дарга асан Б.Хурцад Төв аймгийн шүүх эрүү шүүлт тулгаж ял хүлээлгэсэн гэж үзэн гурван жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Б.Хурц нарын эрүү шүүлтээс болж С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр /онц хүнд/ шоронд ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг лав сулласангүй.

Тэгвэл Б.Хурцын хошууч генерал цолыг хасах болов уу. Өмнө нь Х.Баттулга Ерөнхийлөгч хамгийн түрүүнд хилийн цэргийн дарга, УИХ-ын гишүүн асан Х.Жекейн бригадын генерал цолыг хураасан. Тэр бол монголын иргэний харьяалалгүй болсонтой нь холбоотой.

Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 25-нд зарлиг гарган гурван генералын цолыг хасч байлаа. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн гэсэн үндэслэлээр ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд, ОБЕГ-ын дарга асан П.Даш нарын хошууч генерал цол, Агаарын цэргийн командлагч асан Т.Дашдэлэгийн бригадын генерал цолыг хассан.

Энэ удаа Б.Хурцын генерал цолыг хасах уу гэх асуулт гарч эхлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Бат-Үүлд Элбэгдоржийн олгосон хулхи баатар цолыг хураах хэрэгтэй. Удахгүй хүүтэйгээ хамт залилангийн хэргээр таслагдлаа.

Холбоотой мэдээ