• 1072 хувьцааны ногдол ашгийн бичилтийг өнгөрөгч тав дахь өдөр хийж дуусчээ

    2020-08-31

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад шаардлагатай 179.8 тэрбум төгрөгийн санхүүжилтыг наймдугаар сарын 24-нд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу бүрэн шилжүүлж дууссан билээ. Тодруулбал,

    • Тавдугаар сарын 5-нд 60 тэрбум
    • Наймдугаар сарын 6-нд 40 тэрбум
    • Наймдугаар сарын 24-нд 79.8 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

    Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өгсөн мэдээллээр  бүртгэл нь бүрэн  баталгаажсан буюу хоёр дансны бүртгэлээ хоёуланг нь хийлгэсэн иргэдийн бичилтийг өнгөрөгч тав дахь өдөр хийж дуусчээ.  Өөрөөр хэлбэл,  ногдол ашгаа авахад бэлэн болсон иргэдийн хувьцааны тоо ширхэхийг нэг бүрчлэн тооцож, түүнд шаардагдах санхүүжилтыг байршуулжээ. Үүний дагуу Сангийн яамнаас иргэдийн арилжааны банкны данс руу мөнгийг шилжүүлэх юм.

    Нийт 2.512.768 иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг эзэмшдэгээс 839 мянган иргэний бүртгэл бүрэн баталгаажсан байна.

    Тиймээс эдгээр 839 мянган иргэдэд бүртгэлээ баталгаажуулаагүй үлдсэн иргэдээс түрүүлж ногдол ашгийг нь олгох Засгийн газрын шийдвэр гармагц, иргэдийн данс руу шилжүүлнэ гэлээ.

    Татварын хуулийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг ногдохоос орлогын албан татвар 10% суутгагдаж иргэдийн гарт 81 төгрөг очно. 1072 хувьцаа нь бүрэн иргэд 86,832 төгрөг авах юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ