
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн яам, Сангийн яам хамтран нилээн хэдэн хуулийн өөрчлөлтийг оруулаад байна. Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтын тогтолцоонд өөрчлөлт оруулах, стратегийн худалдан авалтыг хийхэд шаардлагатай Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад орох шаардлагатай байсан өөрчлөлтүүдийг орууллаа.
Эрүүл мэндийн салбарт зөв санхүүжилт хийх, эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн хийж гүйцэтгэсэн хэмжээгээр цалин, урамшууллаа авдаг, үүнийхээ хэрээр тусламж, үйлчилгээ сайжрах хэмжээний томоохон өөрчлөлт хийхээр хуулийн өөрчлөлтүүдийг орууллаа.
2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөлөлттэй эмийн жорыг бүх шатлалын эмнэлгийн эмч нар бичдэг, бүх эмийн сангуудаар олгох боломж бүрдүүллээ.
Цаашдаа ард иргэдэд гардаг чирэгдлийг бууруулах чиглэлэр нилээдгүй ажил хийхээр төлөвлөөд байна. Бусад хуулиуд маань 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 cэтгэгдэлтэй
yag vnenvv
Эм нь хүртээмжтэй ирвэлч яахав дууссан гэдэг юм билээ гол нь тэр
Emiin sanguud mash undur yneer zardag esvel duussan gj hudlaa heldeg iim asuudal garval hariutslaga tootsdog bh heregtei bh as
Т.Мөнхсайхан сайдад амжилт хүсье, сайн ажиллаж байна, гэмтлийн эмнэлэгт ажиллаж байх үеэс мэднэ, их сайн ажиллаж байсан, ийм хүн сайд болсонд бид их баяртай байна, иргэд рүү чиглэсэн илүү ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Авч байгаа арга хэмжээнд талархаж байна. Гэхдээ нэг юм асуухад” Хөнгөлөлттэй эмүүдийн үнэ Эмийн сан бүрт адил байх хэрэгтэй. Тэгэхгүй бол эмийн сангууд үний нь нэмээд янз бүрийн үнээр зардаг шүү.
Yg ynen shyy
Эмийн сангууд хөнгөлөлтэй эмэнд үнэ тогтоодоггүй юм. ЭМДгазраас үнийг тогтоогоод программд оруулчихсан бдаг. Тэр үнийг эмийн сан дээр өөрчилж өгөх ямар ч боломж байхгүй. Үнэн юм ярьж бай.
За үнэн биз сайд минь ээ
Эмийн сангуудын эмийн үнэ нь дээр анхаарна уу даралтны эм нэг эмийн санд 3000 гэж бхад өөр эмийн санд 10000 гэдэг ер нь ямар ч эмнүүд маш үнэтэй хэцүү бна. Тэтгэвэрийн мөнгө эмэндээ дуусч бна
Эмийн үнэ өгөх аптекыг зохицуулж болно харин төсөвлөсөн мөнгө нь хүрэхгүй санхүүжилт хүрэхгүй байгаадаа гол асуудал үүсдэг гэж би боддог
Хууль өөрчлөх амархан харин амьдралд ойр байж хэрэгжих асуудал хэцүү байдаг одоо өгч байгаа эмийн сангуудаас яавал дээр вэ гэдгийг асууж олон талаас нь харьцуулбал зүгээр байх
Орон нутгаар явж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ.Танд амжилт хүсье Гэхдээ нэгэн хүсэлт уламжиллаа нь
Эмнэлгийн ажилтай танилцаад зохих арга хэмжээ авах болжээ баярлалаа Гэхдээ цаашид авах зүйл гэхэд л дархлаа сайжруулах эм тариа их үнэтэй байх юм Эдгээр эмийн үнийг хөнгөлтөнд хамруулж өгнө үү Учир нь хавдараар төлөөлөгчид их байна гэдэг дархлаа дэмжих эм тарианы үнэ хэт өндөр байгаад анхаарч арга хэмжээ авч өгнө үү Та чадна итгэж байна
Иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, ѳвчлѳлийг бууруулж чадаж байгаэ эмнэлэг, эмнэлгийн эмч нарын ажлын бүтээмжийг үнэлж чадвал тэнд үйлчилгээ сайжирна.
Саин
nuguu emiin zoxistoi hereglee gedeg zuil yah ve? emiig hool shig iddeg uls baisaar baix uu
Sarangerl