• Ж.Мөнхбаатар:Өнөөдөр Монголд тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай 100-300 хүн бий

    2020-08-28

    Зээлийн хүүг бууруулах стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Үүнд 2023 он гэхэд зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэнэ гэж тусгагдсан юм.

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаат “Банкны реформоо хийх хэрэгтэй. Нэг талдаа маш өндөр хүүтэй хадгаламж татчихдаг, нөгөө талдаа тэр эрсдэлээ даахын тулд мөн өндөр хүүтэй зээл олгодог. Тийм учраас банкны бүтцийн өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй. Банкыг хувьцаат компани хэлбэр лүү нь оруулах хэрэгтэй.Өнөөдөр Монголд тэрбумаас дээш хадгаламжтай 100-300 хүн бий. Click To TweetТэр 300 хүний эрх ашгийг бодох уу, гурван сая хүнийхээ эрх ашгийг бодох уу гэдэг дээр тодорхой шийдвэр гарна гэж бодож байна”

    УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хороон дарга Ж.Ганбаатар “Банкны реформын асуудал дээр санал нэг байна. Нэг хувьцаа эзэмшигч дийлэнх давамгайлсайн байгаа бол тэр хүний өөрийг нь болон хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг хувьцааны нийт хувийг нь 20-иос дээш хувь гаргахгүй байх зарчим барьж байгаа.

    Мэдээж их дүнтэй хадгаламжтай хүмүүсээс нь их татвар, бага хадгаламжтай хүмүүсээс нь бага татвар гэсэн зарчмыг бариад явж байгаа” гэв.

    УИХ-ын дарга Г.Зандаршатарын зүгээс Монголбанк, СЗХ-д стратегиа хэрэгжүүлэх бодитой арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-ын намрын чуулганаар оруулж ирэхийг чиглэл болголоо.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ