• Нидерландын музейгээс Франс Халсын зурсан зургийг гурав дахиа хулгайлжээ

    Нидерландын Хофьи ван Арден музейгээс Алтан үеийн мастер Франс Халсын 1626-1627 онуудад зурсан “Two laughing boys with a mug of beer” хэмээх уран зургийг хулгайлжээ. Цагдаагийн хэсэг халдагчдыг барихаар ажиллаж байгаа бөгөөд сонирхолтой нь энэхүү зотон зургийг гурав дахь удаагаа хулгайлж байна.

    Хулгайлалт Мягмар гарагийн орой болжээ. Уг бүтээлд хүрэхийн тулд үл мэдэгдэх хүмүүс музейн яаралтай гарах хаалгыг эвдсэн аж.

    Галерей байрладаг Лердама хотын захирагч Сьорс Фрохлих уг үйл явдлыг “маш харамсалтай мэдээ” гэж нэрлээд, цагдаагийн томоохон групп эрэн сурвалжилж байгааг онцоллоо.

    “Зураг ойрын хугацаанд музейд эргэж ирнэ гэж найдаж байна” гэж хотын захирагч хэлжээ.

    “Two laughing boys with a mug of beer” бүтээл нь Хофьи ван Ардений музейн цуглуулгад хамаарахгүй гэдгийг тэмдэглэжээ. Уг зургийг Роттердам дахь Бойманс-ван Бининген музейгээс түр хугацаагаар авчээ. Энэхүү хулгайн хэрэг нь дараалан гуравдугаарт бичигдэж байна.

    Анх удаа 1998 онд Франс Халсын зураг хулгайлагдсан бөгөөд гурван жилийн дараа олджээ.

    Хоёр дахь удаагийн хулгай 2011 онд гарсан. Дараа нь зургаан сарын дараа зургийг буцаажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ