• “Үнийн зохицуулалт нүүрсний үнийн хэлбэлзэл, бизнесийн зарчмаасаа болж шууд зохицуулагдахгүй удаж байгаа”

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Зам тээврийн яам болон УУХҮЯ-тай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нүүрс тээвэрлэгчдийн асуудлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд удаа дараа шаардлага тавьж буй. Энэ дагуу Тээврийн хяналтын түр зөвлөлийг тус компаниас төрийн бус байгууллагатай хамтран байгуулжээ.

    Энэ хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн хэд хэдэн ажлын нэг нь 80+ юанийн асуудал гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ. Түүний хэлснээр нүүрс тээвэрлэгчид шаардлага тавьж байгаа шигээ эрх, үүргээ хүлээдэг байх зохицуулалт руу орж байгаа гэнэ. БНХАУ руу тээвэрлэлт хийдэг жолооч нар тус улсаас цалин авдаг тул татвар төлдөггүй байсныг өөрчилж, татвар төлүүлдэг байх тал дээр анхаарч ажиллах аж.

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.ГАНХУЯГ “Эрдэнэс тавантолгойн хувьцаат компанийн хувьд аман нөхцөлөөр буюу шууд гаалийн хяналтын бүсээс борлуулаад, түүнээс цааш тээвэрлэлтийн асуудлыг хувийн компаниуд болон аж ахуй нэгжүүд хариуцаж явдаг тогтолцоогоор явдаг. Тэглээ гээд үүнийг хаяагүй. Ерөнхий сайдаас тусгай үүрэг даалгаар өгч, захирамж гаргасан. Нүүрс тээврийн компаниудын асуудалд төрийн өмчийн болон бусад аж ахуй нэгж, уул уурхайн компаниуд анхаарах ёстой гэдэг үүргийг удаа дараа өгсөн. Үүний хүрээнд Цагаанхад болон манай уурхайн ойролцоо жолооч нарын амралт цаг, оочир дараалал зохицуулах төвүүдийг төрийн болон төрийн өмчит бус компаниудын оролцоотой байгуулсан.

    Манай компанийн дэргэдэх байгууламж нь 80 гаруй хувьтай явж байна. Ингэснээр амралт, нийгмийн хамгаалал, бүртгэл, цаашлаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Эмнэлгийн үйлчилгээний хүрээнд бас хэд хэдэн ажил зохион байгуулж байна.

    Уул уурхай болон Зам  тээврийн хөгжлийн сайдын өгсөн чиглэлийн дагуу уртын тээвэрт 80+ богинын тээвэрт ижил үнэтэй байх харилцааг зохицуулах чиглэлээр ажиллаж байна. Эхний ээлжинд худалдан авагч компаниудтайгаа мэдээлэл солилцсон. Ер нь бол бизнесийн зарчмаар явагддаг харилцаа. Гэхдээ цаашид жигд болгож зохицуулах үүрэг төрд болон төрийн өмчийн компаниудад байгаа гэж ойлгож байна.

    Одоогоор 60 худалдан авагч компани байна. Үүнээс 41-д нь коксжих нүүрс нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар коксжих нүүрсний тээвэр илүү явж байгаа. Эдгээр 41 компаниас одоогоор 12 компани уртын тээвэрт 80+ үнээр явуулъя гэдэг саналыг дэмжсэн. Бусад компаниуд ч энэ саналыг дэмжихээ илэрхийлж байна. Шууд бүх компаниуд илэрхийлэх боломжгүй байгаагийн учир нь ихэнх комдпанийн эзэд БНХАУ-ын худалдан авагчид байдаг.

    Үнийн зохицуулалтыг өмнө нь хоёр ч удаа хийх гэж үзсэн. Гэвч зах зээлийн, нүүрсний үнийн хэлбэлзэл, бизнесийн зарчмаасаа болж шууд зохицуулагдахгүй удаж байгаа юм. Үүнийг цаашид богино хугацаанд шийдвэрлэх боломжууд байна уу гээд ажлын хэсгүүд ажиллаж байна гэж олйгож болно.

    Бид шаардлага тавьж байгаа төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хоёр удаа ажлын хэсгийн түвшинд ярилцаад тээврийн хяналтын түр зөвлөл байгууллаа. Үүний хүрээнд хийх тав зургаан ажлын нэг нь л 80+ асуудал байгаа юм. Бусад нийгмийн даатгал, татвар төлөх хүртэл асуудал яригдаж байна. Ингэснээр жолооч нар Монголдоо бүртгэлтэй, татвар төлөгч харилцаа руу орж байна.

    Тээврийн харилцаатай холбоотой энэ асуудлыг цаашид нэгдсэн байдлаар зохион байгуулах ёстой юм байна. Урт болон богино гэдэг нь хаана хэрэгцээ байгаагаасаа шалтгаалаад үнэ нь өсдөг. Эсвэл үнэ нь буурдаг харилцаа байсаар байх учраас урт хугацааны зохицуулалтыг Засгийн газрын түвшинд болон ажлын хэсгийн түвшинд судлаад явж байгаа.  Ингээд бид тээвэрчдийн холбооны тэргүүн Баярхүү гэж хүнтэй хэд хэд уулзаад, урьдчилсан байдлаар хоёр талд ойлголцолд бүрэн хүрчихээд байна. Маргааш төрийн болон төрийн өмчит бус компаниуд тээвэрчидтэй очиж уулзана” гэлээ.

    Зам тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлснээр тарифт тээвэрлэлтийн зайнаас хамаарч гурван төрлийн жишиг тогтжээ. Нүүрс тээвэр нэгдүгээр зэрэглэлийн ачаанд ордог тул 1 км зайд нэг тонн ачаа 960 төгрөг.

    Энэ нь зайнаас хамаарч холдох тусам тариф нь буурдаг байна. Тухайлбал, 100 км/ээс  дээш зайд тээвэр хийвэл 216 төгрөгийн жишиг тариф. Тавантолгойгоос Цагаан орд хүртэл 230 км тээвэр хийлээ гэж тооцвол тээврийн хөлсний 216 төгрөг нь дунджаар 3 сая орчим болдог.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ