Т.Аюурсайхан: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан бол энэ ноцтой асуудал

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан хэмээх асуудал яригдаж, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан хэмээх мэдээлэл гарсан. Энэ тухай асуудлыг УИХ-ын дэд дарга, Тусгай хяналтын дэд хорооны гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Өргөдөл гомдолтой нь танилцаагүй байна. Энэ асуудлаар хуралдаагүй байгаа. Өргөдөл өгсөн бол хуралдаанаар шийдэх үү, тусгай хорооны дарга нь эрх үүргийнхээ хүрээнд судалж байж танилцах уу гэдэг асуудал байна. Өргөдөл гомдол ирсэн гэдгийг мэдээгүй.

Тусгай хяналтын дэд хороонд өгсөн бол өргөдөл нь тэнд л байгаа байх. Дэд хорооны дарга л өөрөө танилцана шүү дээ. Тэгээд ажлын хэсэг гаргаж нягтална гэвэл дэд хороогоо хуралдуулж, тогтоол шийдвэрээр ажлын хэсгээ байгуулж ажлаа эхлээд явах ёстой.

Тагнаж чагнасан асуудал байгаа бол энэ ноцтой асуудал л даа. Шулуухан хэлэхэд хууль тогтоомжид нийцээгүй байвал маш том гэмт хэргийн нөхцөл байдал. Тусгай хяналтын дэд хороо өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ