• “Маргааш Сөүл рүү хийгдэх тусгай нислэгт зөвхөн ГАДААДЫН иргэдийг суулгах шийдвэр гарсан”

    2020-08-27

    ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ирэх сард хийх нислэгийн хуваарийн талаар танилцууллаа. Есдүгээр сард долоон чиглэлд 12 удаагийн нислэгээр иргэдээ татаж авна гэв. Мөн маргааш Сөүл рүү тусгай нислэг үйлдэж, монголд ажиллаж, амьдардаг гадаадын иргэдийг татаж авах талаар мэдээлээ.

    ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллага, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс хилээ хаасны улмаас эргэн ирж, ажил төрөлдөө ороход хүндрэл үүсч байгаа. Өнгөрсөн удаагийн 62 удаагийн тусгай нислэгүүдэд 5-10 гадаадын иргэдийг монголд ирэх боломжоор нь тогтмол хангаж ирсэн. Өнөөдрийн байдлаар гадаадын 183 иргэн Монгол Улсад ирчихээд байна. Харин монголд ирэх хүсэлтэй гадаадын иргэдийн тоо 400 давсан. Гадаадын иргэдийг тусгай үүргийн онгоцоор монгол иргэдтэй хамт авч ирэхэд маш хүндрэлтэй байгаа.

    УОК-ын даргаас өгсөн зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл хот руу тусгай нислэг үйлдэж зөвхөн гадаадын иргэдийг авч ирэх шийдвэр гарсан.

    Энэ удаагийн нислэгээр гадаадын 15 улс 100 гаруй иргэн ирэхээр МИАТ компаниас билетээ авсан. Ингэж нэг удаад дан гадаадын иргэдийг авч ирснээр дараагийн нислэгүүдэд зорчих гадаад иргэд буурна гэж бодож байна. Энэ удаад монгол иргэдийг авч ирээд тусгаарлах байр байхгүй учраас энэ удаад монгол иргэдийг авч ирэх боломжгүй.

    Манай улсын БНСУ дахь найман иргэн нь коронавирусын халдвар авсан нь наймдугаар сарын 26-ны өдөр тогтоогдсон. Халдвар авсан иргэдийг олон улсын дүрэм, журмын дагуу халдвар бүртгэгдсэн улсад нь эмчлэх үүрэгтэй байдаг. Өмнөд Солонгос улаас эх орондоо ирэх хүсэлтээ 4,000 орчим иргэд байна. Тийм ч учраас ирэх есдүгээр сард хийх нислэгт Сөүл чиглэлд хийх нислэгийн давтамжийг нэмэгдүүлсэн” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ