• Давост болдог Дэлхийн эдийн засгийн форум ирэх жил болохоор хойшлогдлоо

    Жил бүр Швейцарийн Давост болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг 2021 оны эхээр 1-р сар хүртэл хойшлуулав.

    “Энэхүү шийдвэр нь амаргүй байсан ч дэлхийн удирдагчдыг нэгтгэж, сэргээн босгох нийтлэг арга замыг боловсруулж, тахлын дараахь үеийн аугаа дахин төлөвшлийг бий болгох нь урьд өмнө хэзээ ч байгаагүй илүү тулгамдсан асуудал болоод байна. Гэсэн хэдий ч шинжээчид бидэнд аюулгүй байдлын үүднээс үүнийг 2021 оны нэгдүгээр сард ч хийхгүй байхыг зөвлөж байна” гэж форумын олон нийттэй харилцах захирал Адриан Монк хэлжээ.

    Тэрээр дэлхийн удирдагчид ирэх оны 1-р сарын 25-наас эхлэн өндөр түвшний виртуал яриа хэлэлцээнд оролцоно гэж нэмж хэлээд, дахин товлосон үйл явдлын хувьд “оролцогчид болон зохион байгуулагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах бүх нөхцөл хангагдсан гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ