• Ирэх есдүгээр сард долоон чиглэлд нийт 12 удаагийн нислэгээр иргэдээ татаж авна

    2020-08-27

    ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ирэх сард хийх нислэгийн хуваарийн талаар танилцуулж байна.

    Есдүгээр сард долоон чиглэлд 12 удаагийн нислэгээр иргэдээ татаж авна. Тусгаарлах байрны нөөц, боломжтой уялдуулан нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ.

    Өнөөдрийн байдлаар 48 улсаас 12,409 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна.

    Хил хаагдсанаас хойш хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл 12,793 иргэн эх орондоо иржээ.

    2020 оны есдүгээр сард төлөвлөгдөж буй нислэгүүд:

    Хэзээ Хаашаа Татан авах хүн
    1 09.02 Сөүл 260
    2 09.08 Хонг Конг /транзит/ 260
    3 09.09 Токио 260
    4 09.14 Франкфурт 260
    5 09.15 Сөүл 260
    6 09.17 Хонг Конг /Транзит/ 260
    7 09.18 истанбул 260
    8 09.21 Токио 260
    9 09.23 Франкфурт 260
    10 09.24 Сөүл 260
    11 09.25 Сидней 260
    12 09.28 Сиэтл 260

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ