Амийг нь хороогоод, гүний худагт булсан байжээ

Баянзүрх дүүрэгт оршин суух “М” нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон  гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлсэн байсан аж. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж, уйггүй хөөцөлдсөний  эцэст илрүүлжээ.

Тодруулбал, 1968 онд төрсөн “Г” гэгч нь хохирогч “М” тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ