• Б.Энхбаяр:Хэний хэргүүд удахгүй шүүх дээр очих гээд тэнд ХОНГИЛ үүсгэх гээд байгаа юм бэ?

    2020-08-27

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

    Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ийнхүү байр сууриа илэрхийлэв:

    Энэ хэний захиалгатай хууль хуралдах асуудлын дараалалд байхгүйгээр орж ирүүлэв ээ? Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг өгөх гэж байна. Шүүгч хараат бус байхад шүүгч шүүгчээсээ ч хараат бус байх ордог. Нэрийг нь бичүүлэлгүйгээр авсан судалгаагаар шүүгчид хамгийн их нөлөөлдөг хүн нь шүүгчид өөрсдөө гэж үзсэн.Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна. Дуртай хэрэг дээрээ дуртай шүүгчээ томилох, таалагдахгүй байгаа шүүгчээ өөр танхим руу явуулчихдаг жишиг тогтоох гэж байна.

    Шүүхийн тухай хуульд өнөөдрийг хүртэл тухайн шүүгч ямар хэрэг шийдэхийг Ерөнхий шүүгч мэдэхгүй байх зарчмыг суулгаж ирсэн.

    Цахимаар, сугалаагаар хэргийг хуваарилж ирсэн. Энэ нь тухайн хэрэгт шүүгчийн хараат  байдалд оруулахаас сэргийлдэг гол зүйл.

    Энэ юунд бэлтгээд байгаа юм бэ? Ямар хүмүүсийн асуудлууд дээд шүүх дээр удахгүй очих гээд тэнд хонгил үүсгэх гээд байгаа юм бэ?

    Хуулийг оруулж ирэх гол үндэслэл болгож байгаа Улсын Дээд Шүүхийн бүрэлдэхүүн хүрэхгүй байгаа нь гол үндэслэл мөн үү?

    Миний ойлгож байгаагаар Улсын Дээд Шүүхийн Иргэний танхим найман шүүгчтэй. Үүнээс таван шүүгчийг нь Ерөнхийлөгч түтгэлзүүлээд, хоёрыг нь буцааж сэргээсэн. Нийтдээ сүүлийн жилд Ерөнхийлөгч найман шүүгчийг түтгэлзүүлээд буцаад сэргээсэн. Үүний ажилгүй байсан хугацааны цалин 220 сая төгрөг болчихоод байгаа. Үүний хөрөнгийг хааанаас шийдэх нь тодорхойгүй байгаа. Одоо Иргэний танхим таван шүүгчтэй болсон байгаа гэж ойлгож байгаа. Энэ бол хэргээ хянан шийдвэрлэх хангалттай бүрэлдэхүүн мөн. Хангалттай бүрэлдэхүүнтэй байтал Иргэний танхим ирц бүрдэхгүй учраас хуралдаж чадахгүй байгаа гэсэн бодит байдлаас ташаа мэдээллээр УИХ-д хууль санаачилж оруулж ирж байгаа юм бэ?

    Хууль санаачлагч Хууль зүйн сайд Х.Нямбаатар ийнхүү хариулав:

    “Хууль санаачлагчийн хувьд тийм агуулга, үзэл баримтлалаар энэ хуулийг оруулж ирээгүй. Маш олон иргэдийн эд хөрөнгийн маргааны асуудал эцэслэгдэхгүй, улмаар банк, санхүүгийн байгууллагад хүндрэл үүссэн зэрэг бодит хэрэгцээ, шаардлагад үндэслэж байгаа. Хяналтын шатны шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралддаг.

    Хэргийн оролцогч хэн нэг шүүгчээс эсвэл бүрэлдээхүүнээс татгалзсан тохиолдолд өөр нэг шүүгч, бүрэлдэхүүний нөөц байхгүй.

    Танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах замаар хоёр бүрэлдэхүүнээр зэрэг маргаан хянан шийдвэрлүүлж, түгжрэлээс гаръя гэсэн. Хоёр бүрэлдэхүүнтэйгээр 2,400 хэргийг барж дуусгая гэсэн агуулгаар өнөөдрийн нэмэлт өөрчлөлт орж байгаа. Бид ирэх аравдугаар сард Шүүхийн тухай хуулийг хамгийн түрүүнд хэлэлцэх асуудлын дараалалд оруулж ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг түтгэлзүүлдэг байдлыг зогсоох, танхим сэлгүүлж хэрэг хянан шийдвэрлэдэг болон бас бус зүйлийг шинэ Үндсэн хуулийнхаа хүрээнд эцэслэн батлуулах шаардлага байгаа. Хууль бол өөрөө ард түмний хүсэл зорилгын илэрхийлэл. Өдөрт 20 хэргийг хянан шийдвэрлэж байгаа” гэв.

    Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 38 нь татгалзаж, 60.3 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхээс буцаав.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хөөрхий Нямбаатар Хүрэлсүхэд  л зарагдаж яваа амьтан шүү дээ. Тэр хожмын үр дагаварыг огт ойлгохгүй, сайд болгосон хүндээ л тусыг нь хариулж яваа толгойгүй шахуу л хүн шдээ

    • Энэ Нямбаатар цэвэр захиалгын хууль оруулж ирж батлуулдаг боллоо шүү. Баахан нөхдүүдэд ял завших боломжийг олгосон нь багадаад бгаа юм бх даа. Хууль зүйн сайдаар ийм хүмүүс яагаад томилоод бдаг юм бол. Цэвэр лобби их мөнгө бна даа цаана нь.

    • Нямбаатарыг мал бол алаад идэхсэн. байнга хогийн юм оруулж ирэхийн. хуулийн хулгайч юм даа. Эсвэл МАН-ийн нохойд барьдаг мод юм уу. Үхээсэй энэ нямбаа

    Холбоотой мэдээ