• Онгоцонд ихэр охидыг эх барин авсан эмч нар МИАТ-ын онгоцоор тус бүр нэг удаа үнэгүй нисэхээр боллоо

    2020-08-26

    МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн түүхэн баярт үйл явдал болсон билээ. Ихэр охид болон ээжид тус компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг гардуулан өгсөн.

    Тэгвэл өнөөдөр ихэр охидыг эх барин авсан эмч нарт МИАТ компанийн нислэг үйлддэг чиглэлд тус бүр нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгийг гардууллаа.

    Эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувилалын эмч Д.Мөнхсаруул, Улсын 2-р эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, , ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нар эмнэлгийн яаралтай тусламжийг онгоцонд цаг алдалгүй хүргэж ажилласан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ